Монголын анхны крипто мэдээний сайт

SEC-ийн хэрэг дээр шүүгч Ripple-ийн талд шийдвэр гаргаснаар XRP үнэ 70% өслөө

2023-07-14


АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын эсрэг шүүх хурал Ripple-ийн талд шийдвэрлэв гэсэн мэдээлэл гарсны дараа Ripple-ийн XRP-ийн үнэ огцом өссөн байна.

Тодруулбал шүүгч Ripple-ийн XRP худалдсан нь хөрөнгө оруулалтын гэрээний санал биш гэж үзсэн байна.

Энэ хэрэг гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн тул тус компанийн хувьд уг шүүгчийн мэдэгдэл томоохон ялалт болсон бололтой.

CoinGecko-ийн мэдээлснээр, мэдээ гарсны дараа XRP-ийн үнэ ойролцоогоор 15%-иар, дараагийн хэдэн цагт 70%-иар дээшилж, 24 цагийн дээд үнэ 0,86 долларт хүрсэн байна.

Ийнхүү өссөнөөр нийт зах зээлийн үнэлгээгээр эхний 5 том криптовалютуудын тоонд багтжээ.