Монголын анхны крипто мэдээний сайт

SBF шүүгчээс дотны найзуудаа гэртээ урихыг зөвшөөрөхийг хүсчээ

2023-07-17


Банкмен-Фридийн өмгөөлөгчид Нью-Йоркийн дүүргийн шүүхийн шүүгч Льюис Каплан руу албан бичиг илгээж, шүүгчдээс "дотны найзууд" гэгддэг үйлчлүүлэгчийнхээ ойрын хүмүүсийг Калифорнийн Пало Алто дахь эцэг эхийнхээ гэрт уулзах боломжийг олгохыг хүссэн байна. Хамгаалалтын ажилтангүйгээр ийм уулзалт зохион байгуулахыг тэд шаардав.

     "Манай үйлчлүүлэгч Самуэль Банкман-Фриэдийн нэрийн өмнөөс бид хавсаргасан жагсаалтад байгаа хүмүүсийг эцэг эхийнх нь гэрт хамгаалалтын ажилтан байлцуулахгүйгээр зочлохыг зөвшөөрсөн захирамж гаргахыг шүүхээс хүндэтгэлтэйгээр хүсч байна" гэж албан бичиг дурьджээ.

Хүмүүсийн жагсаалтад "дотны найзууд" -аас гадна Барбара Фрид, Жозеф Банкман (SBF-ийн эцэг эх) нарын хамтран зүтгэгчид багтсан болно.

Хуульчид мөн эдгээр хүмүүсийн нэрийг аюулгүй байдлын үүднээс олон нийтэд нууцлахыг хүссэн байна.

Хэдийгээр FTX-ийн гүйцэтгэх захирал асан эцэг эхийнхээ гэрт амьдрахыг зөвшөөрсөн ч хатуу хязгаарлалттай байдаг. Тэрээр цахим хяналтын бугуйвч зүүсэн байх ёстой бөгөөд зочдыг урих тохиолдолд хамгаалалтын ажилтан байх ёстой.