Монголын анхны крипто мэдээний сайт

Binance Аргентины үндэсний хөлбөмбөгийн багтай хамтын ажиллагаагаа цуцаллаа

2023-07-19


Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance нь Аргентины Хөлбөмбөгийн Холбоо (AFA) "гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй" гэж мэдэгдэн хамтын ажиллагаагаа цуцалжээ.

Энэхүү платформыг Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн дэлхийн гол ивээн тэтгэгч болгосон гэрээ 2027 он хүртэл үргэлжлэх ёстой байв.

Binance болон AFA нь 2022 оны 1-р сард буюу Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс хэдэн сарын өмнө гэрээнд гарын үсэг зурж, Аргентин цомыг өргөсөн юм. Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багтай хийсэн анхны хамтын ажиллагаа учраас энэхүү түншлэл нь биржийн хувьд чухал амжилт байсан.

Саяхан твиттер хуудсандаа Binance AFA нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж мэдэгджээ. Тиймээс энэ нь түүний "бизнесийн үнэт зүйлс, нэгдлийн зарчмууд"-тай зөрчилдөж байгаа тул байгууллагатай харилцаагаа тасласан гэдгээ мөн дурьдав.

Нөгөөтэйгүүр, Binance нь Аргентин дахь оролцоогоо бэхжүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна. "Боловсролын хүчин чармайлт, стратегийн бизнесийн холбоог өргөжүүлэхийн тулд нэр хүндтэй их дээд сургуулиуд зэрэг дотоодын түншүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэжээ.

Тус бирж 5-р сард Австралийн их сургуультай хамтран криптовалют, блокчейн технологи, Web3, Metaverse зэрэгт чиглэсэн таван сарын сургалтын хөтөлбөрийг хангасныг мөн дурьдах нь зүйтэй.