Монголын анхны крипто мэдээний сайт

Goldman Sachs: 2025 он гэхэд AI хөрөнгө оруулалт 200 тэрбум доллар болж өснө

2023-08-07


Goldman Sachs-ийн эдийн засагч Жозеф Бриггс, Дэвеш Коднани нарын үзэж байгаагаар хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалт 2025 он гэхэд 200 тэрбум ам. доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Тэдний хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаан нь "эдийн засгийн асар их чадамжтай" бөгөөд дэлхийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Бизнесүүд шинэ технологи нэвтрүүлэх, ажлын үйл явцаа өөрчлөхийн тулд биет, дижитал болон хүний капиталд хөрөнгө оруулалт хийснээр томоохон өөрчлөлт гарч болно гэж эдийн засагчид санал болгов.

Бриггс, Коднани нар хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалт нь ирээдүйд АНУ-ын ДНБ-ий 4 хүртэлх хувийг, бусад улсын ДНБ-ийн 2.5 хүртэлх хувийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар АНУ-ын засаг ийм технологийн дэлхийн төв болж гарч ирэх хамгийн сайн боломж бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг бүрдүүлдэг. Харин Хятад улс энэ талбарт гол өрсөлдөгч болох боломжтой.