Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-08-08


Биткойн үндсэндээ удаан хугацааны туршид маш нарийн хүрээнд хөдөлгөөнгүй шахуу арилжаалагдаж байна.

Ямар ч байсан бух, баавгай хоёрын аль нь ч тодорхой чиглэлгүй байгаа тул өнгөрсөн 24 цагийн үйл ажиллагаа бага байна.

Өчигдөр үнэ 28,700 доллар хүртэл буурсан боловч арилжаачид идэвхитэй худалдаж авснаар ойролцоогоор 29 мянган доллар руу хурдан хурдан буцааж авчирсан.

PEPE зоос сүүлийн хэдэн сарын хугацаанд олны танил болсон ч одоо өсөлтийн эрчмээ алджээ. Өнгөрсөн 24 цагийн турш криптовалютын ханш 5%-иар унасан нь үүний нэг жишээ юм.

Алткоины зах зээл өдрийн турш жигд хэвээр байгаа ч ядаж л улаан биш байна.

Өнөөдрийн хамгийн шилдэг үзүүлэлт бол сүүлийн 24 цагийн дотор 7%-иар өссөн Hedera-ийн HBAR юм. Түүний араас 4.2%-иар өссөн EGLD  оржээ.

Каспа бол 11% -иар буурч хамгийн муу үзүүлэлт болсон бол дараа нь GMX (-5%), PEPE (-5%) нар удаалжээ.