Монголын анхны крипто мэдээний сайт

Boyaa Interactive International Limited 5 сая доллараар BTC, ETH худалдаж авна

2023-08-13


Хонг Конгийн алдартай цахим тоглоомын групп Boyaa Interactive International Limited компанийн захирлуудын зөвлөл нь криптовалют худалдан авахад зориулж 5 сая долларын төсөв баталсан тухайгаа зарлав.

Компанийн хувьцаа эзэмшигчид болон ирээдүйн боломжит хөрөнгө оруулагчдад мэдээлэхдээ Бояа ирэх онд зохицуулалттай, лицензтэй арилжааны платформынхаа нэр дээр ихэвчлэн Bitcoin (BTC) болон Ether (ETH) худалдаж авна гэж мэдэгдэв.

Худалдан авалтыг Хонконг болон олон улсын хэмжээнд Группийн үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний нөөцөөр санхүүжүүлэх бөгөөд зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан өөрийн үзэмжээр гүйцэтгэнэ. Групп нь үндсэндээ Boyaa Interactive Limited болон түүний охин компаниудаас бүрддэг.

Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, энэ алхам нь Бояагийн ирээдүйн бизнесийн стратегийг Web3 орон зайд тодорхойлох зорилготой нийцэж байна.

Хэдийгээр криптовалютын худалдан авалтад зориулж 5 сая долларын төсвийг хуваарилж байгаа ч тус компани ойрын хугацаанд дижитал хөрөнгийн зах зээл тогтворгүй байгааг хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчиддээ санууллаа.

Нэмж дурьдахад Boyaa Interactive бол Хонг Конг дахь шатар, хөзрийн тоглоомын хөгжүүлэгч, оператор юм.