Монголын анхны крипто мэдээний сайт

Сэм Банкман-Фрид гэрчид нөлөөлсөн хэргээр шоронд эргэн оров

2023-08-13


АНУ-ын шүүгч Льюис Каплан өмгөөлөгчдийнх нь цагдан хорих хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тул Сэм Банкман-Фрид баасан гарагт шоронд эргээд оржээ.

Хуучин крипто могулын шүүх хурал 10-р сарын 2-нд товлогдсон бөгөөд хэрэв давж заалдах хүсэлт амжилтгүй болвол тэр хүртэл шоронд сууж болно.

Өнгөрсөн сард Нью-Йорк Таймс сонинд SBF нь FTX-ийн сүйрлийн гол гэрчүүдийн нэг болох Alameda Research-ийн удирдагч асан Каролин Эллисоныг айлган сүрдүүлэхийг оролдсон гэсэн мэдээлэл гарсан. Түүний өмгөөлөгчид түүнийг хэн нэгэнд, тэр дундаа хуучин найз бүсгүйдээ хөндлөнгөөс оролцох, айлгах гэж оролдоогүйг илтгэж, няцаав.

Прокурорууд эцэг эхийнхээ гэрт амьдарч байхад нь түүнд итгэх боломжгүй гэж үзэн Банкмен-Фридийг цагдан хорих хүсэлтийг яаралтай гаргажээ.

Сүүлийн үеийн мэдээгээр өмгөөлөгчдийн цагдан хорих хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгч Льюис Каплан хүлээж аваагүй байна.

Сонирхуулахад, SBF нь Нью-Йоркийн Путнам дахь шорон руу илгээгдэх бөгөөд интернет холболттой зөөврийн компьютер ашиглах боломжтой болно. Өөр нэг сонголт бол түүнийг Бруклин хотын хорих төвд илгээх явдал бөгөөд хоригдлууд интернетэд нэвтрэх боломжгүй байдаг.