Монголын анхны крипто мэдээний сайт

SBF дахин гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, шоронд веган хоол байхгүй гэж гомдолложээ

2023-08-25


FTX-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид (SBF) өчигдөр Манхэттений холбооны шүүхээс шинэ яллах дүгнэлтээр долоон эрүүгийн хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ. Энэ сарын эхээр барьцааг хүчингүй болгосноос тул түүнийг шоронд хориход хүргэсэн юм.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, тэрээр FTX уналт болон асар их хэмжээний хөрөнгө оруулагчдын алдагдалд хүргэсэн гол буруутан гэж үзсэн хэд хэдэн залилан, хуйвалдааны хэрэгт гэм буруугүй гэж дахин мэдэгдэв.

Прокурорууд өмнө нь түүнийг хэрэглэгчдээс олон тэрбум доллар хулгайлсан, их хэмжээний луйвар зохион байгуулсан гэж буруутгасан.

Америкийн прокурорууд мөн түүнийг АНУ-ын улс төрийн кампанит ажилд ойролцоогоор 100 сая доллар хандивласан гэж нотлохоор шийдсэн хэвээр байгаа ба энэ нь түүний залилангийн төлөвлөгөөний гол хэсэг юм.

SBF өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд тэр цагаас хойш байр сууриа өөрчлөөгүй байна. Түүнээс ялгаатай нь Каролин Эллисон (Alameda Research-ийн гүйцэтгэх захирал асан ба түүний хуучин амраг) болон Гэри Ванг (FTX-ийн гүйцэтгэх захирал асан) өнгөрсөн арваннэгдүгээр сард FTX-ын сүйрэлд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэд 10-р сарын 2-нд болох шүүх хуралд Банкмен-Фридийн эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн байна.

SBF-ийн өмгөөлөгч мөн шоронгийн удирдлагын баг үйлчлүүлэгчийнхээ хоол хүнсний шаардлагыг хангаагүй бөгөөд түүнийг "талх, усаар тэжээгдэж байна" гэж гомдол мэдүүлжээ. Тэрээр мөн веган хоол өгөхийг шаардсан байна. Шоронгийн товчооноос гаргасан мэдэгдэлд "хоол тэжээлийн хувьд хангалттай хоол хүнсээр хангадаг" бөгөөд "хоолны бүх шаардлагыг хангасан" гэж мэдэгджээ.