Монголын анхны крипто мэдээний сайт

Эдгээр крипто хувьцаанууд Grayscale-ийн ялалтын дараа өсөв

2023-08-31


АНУ-ын DC Circuit-ийн давж заалдах шатны шүүх тус агентлагийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг Grayscale-ийн талд шийдвэрлэсний дараа криптовалютын салбар АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын (SEC) эсрэг бас нэгэн томоохон тулаанд ялалт байгууллаа.

Энэхүү шийдвэр нь Америкт спот BTC ETF-ийг эхлүүлэхэд ойрхон байгаа гэсэн өөдрөг үзлийг төрүүлэв.

Шүүхийн шийдвэрээс зөвхөн крипто зах зээл ашиг хүртээгүй. Криптовалютын салбарын нэг хэсэг эсвэл түүнтэй ямар нэгэн холбоотой байсан хэд хэдэн компаниуд хувьцааных нь өсөлтийг хараад давуу талыг ашигласан.

Мягмар гаригт мэдээлэл гарсны дараа хувьцаанууд нь мэдэгдэхүйц өссөн нэг крипто пүүс бол Coinbase (энэ төрлийн олон нийтэд арилжаалагддаг анхны байгууллага) байв. COIN бараг 15%-иар өссөн бөгөөд одоогоор 84.70 доллар орчим байна. Энэхүү өсөлт нь 7-р сарын дунд үеэс хойш хувьцаа нь уналтад орсон Coinbase-ийн хувьд цэвэр агаар гэж үзэж болно.

Биткойнд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг Майкл Сэйлорын үүсгэн байгуулсан бизнесийн компани MicroStrategy бас өсөлтөөс ашиг хүрстсэн. MSTR сүүлийн 24 цагийн дотор 10%-иар өсч, хоёр долоо хоногт анх удаа 380 долларыг давлаа. Гэсэн хэдий ч хувьцааны үнэ 7-р сарын дундуур бүртгэгдсэн энэ жилийн оргил үеээс хол байна. Тухайн үед MSTR 460 гаруй доллараар арилжаалагдаж байсан нь биткойны ханш 30,000 доллараас дээш өссөн үетэй давхцсан юм.

Block (өмнө нь Square гэгддэг байсан)-ийг бас дурдах ёстой. Cash App-ээр дамжуулан биткойн арилжаалах үйлчилгээг санал болгодог финтек компанийн хувьцааны үнэ 3%-иас илүү өссөн байна.