Монголын анхны крипто мэдээний сайт

Robhinood 2.5 тэрбум долларын үнэ бүхий 5 дахь том ETH түрийвчийг эзэмшдэг

2023-09-01


АНУ-д төвтэй хөрөнгө оруулалт, арилжааны платформын аварга Robinhood нь Bitcoin-ийн дараа орох хоёр дахь том крипто холдингийг бүрдүүлдэг Ethereum түрийвчний тав дахь том хаягийн эзэмшигчээр тодорчээ.

Arkham Intelligence-ийн мэдээллээс харахад Robhinhood-ийн хүйтэн түрийвчний хаяг нь Ethereum-ийн одоогийн үнэд үндэслэн 2.54 тэрбум долларын үнэ бүхий 1,493,000 ETH-тэй болохыг харуулж байна.

Хүйтэн түрийвч дэх ETH хадгалалт нь Robinhood-ийг Kraken болон Binance зэрэг томоохон крипто биржүүдийн араас тав дахь том эзэмшигч болгов.

Arkham-ийн мэдээллээс харахад Robinhood түрийвчний хаяг нь SHIB, LINK, AVAX, BONE, AAVE, COMP, UNI зэрэг бусад жетонуудтай бөгөөд эдгээр нь  2.73 тэрбум долларын үнэлгээтэй.

Robinhood өмнө нь Binance болон Bitfinex-ийн араас 3 тэрбум доллараар үнэлэгдсэн биткойны түрийвчний гурав дахь том хаягийн эзэн гэдгээрээ тодорхойлогдсон гэдгийг дурьдах нь зүйтэй.