Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood 605 сая доллараар Сэм Банкмен Фридийн хувьцааг эргүүлэн худалдаж авав

2023-09-03


Крипто болон хөрөнгийн арилжааны платформ Robinhood нь FTX-ийн хуучин удирдлагууд, тэр дундаа босс Сэм Банкман-Фрид болон түүний хамтран үүсгэн байгуулагч Гари Ванг нараас өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авлаа.

Худалдан авалт нь 605.7 сая долларын үнэ бүхий 55,273,469 HOOD хувьцааг баталгаажуулсан.

Робинхуд наймдугаар сарын 30-нд АНУ-ын Маршалын алба (USMS)-тай худалдан авах гэрээ байгуулж, маргааш нь гүйлгээг хаасан.

Пүрэв гарагт гэрээний 8-К маягтын мэдүүлэгт "Компани өөрийн балансад байгаа бэлэн мөнгөөр хувьцааг худалдан авах ажлыг санхүүжүүлсэн" гэжээ.

Robinhood-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2023 оны 2-р сарын 8-нд тус компанид хувьцааны ихэнхийг эсвэл бүхэлд нь худалдан авах зөвшөөрлийг аль хэдийн өгсөн байсан. Үүнээс өмнө Банкман-Фрид, Ван нар хуучин Emergent Fidelity Technologies хедж сангаар дамжуулан хувьцааг эзэмшдэг байсан аж.

Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард Банкмен-Фридийн 700 сая долларын хөрөнгө, тэр дундаа HOOD компанийн 455 сая долларын хувьцааг хуульчид нь үлдээхийн төлөө тэмцэж байсан ч хурааж авсан. Прокурорууд эдгээр хувьцааг хуучин FTX үйлчлүүлэгчдийн хулгайлсан мөнгөөр худалдаж авсан гэж үзэж байна.

Robinhood-ийн нэгж хувьцааны дундаж үнэ 10.96 доллар байсан нь зах зээлийн одоогийн арилжааны 11.18 доллараас доогуур байв.