Монголын анхны крипто мэдээний сайт

8-р сард 16 сая долларын криптог хакерууд хулгайлжээ

2023-09-04


Наймдугаар сард нийтдээ 15.8 сая ам.долларын криптовалютыг хакерчид хулгайлжээ.

Blockchain аюулгүй байдлын Immunfi фирмийн 8-р сарын 31-ний тайланд дурдсанаар, 23.4 сая долларын крипто нь хакер, залилан мэхлэх үйлдлээс болж алдагдсан нь долдугаар сард алдсан 320.5 сая доллартай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Бүх халдлагууд нь төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) протоколуудын эсрэг халдлагаас бүрдсэн бөгөөд төвлөрсөн санхүүгийн байгууллагуудад нэг ч тохиолдол өртөөгүй.

Аюулгүй байдлын 21 зөрчлийн тав нь Ethereum блокчэйн дээр, дөрөв нь BNB Chain дээр гарсан. Coinbase-ийн маш их хүлээгдэж буй давхарга-2 шийдэл болох Base нь 8-р сарын 9-нд ашиглалтад орсныхоо дараахан аюулгүй байдлын дөрвөн халдлагат өртсөн байна.

Хамгийн их алдагдалд 8-р сарын 18-нд Exactly протоколыг хакердаж 4,323.6 Ether-ийг хулгайлжээ.

Immunefi-ийн мэдээлснээр он гарсаар хэрэглэгчид хакердалт, залилан мэхлэх үйлдлийн улмаас 1.25 тэрбум долларын крипто алдсан байна.

Нэмж сонирхуулхад, гуравдугаар сард DeFi протокол Euler Finance хорлонтой зээлийн халдлагад 195 сая долларын крипто алдагдсан. Нэг сар хүрэхгүй хугацааны дараа Эйлер хакер нь хөгжүүлэгчид хуулийн дагуу арга хэмжээ авна гэж сүрдүүлсний дараа хэрэглэгчдийн хөрөнгийн 90 гаруй хувийг буцааж өгсөн билээ.