Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто луйварчид Британийн нэгэн эмэгтэйгээс 200,000 гаруй доллар залилжээ

2023-09-05


Их Британийн Норфолк хотын нэгэн оршин суугч криптовалютын луйварчдын золиос болж амьдралынхаа турш цуглуулсан хуримтлалыг (200,000 гаруй ам.доллар) алджээ.

Энэ нь тус улсад их хэмжээний хохирол учруулсан анхны ийм схем биш юм. NatWest-ийн жижиглэнгийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Линдберг өмнө нь Их Британи бол "луйварчдын диваажин" учраас орон нутгийн хөрөнгө оруулагчдад криптовалюттай харьцахдаа маш болгоомжтой байхыг анхааруулж байсан.

"Амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй"

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Британийн эмэгтэй онлайн сурталчилгаа үзсэнийхээ дараа криптовалютад хөрөнгө оруулахаар шийдсэн байна. Түүнийг судалгаа бөглөсний дараа луйварчид түүнд хандсан бөгөөд арилжааны данс нээнэ гэж амласан байна.

Дараагийн саруудад тэд түүнтэй ойр дотно харилцаа тогтоож, "өөр өөр интервалаар их хэмжээний мөнгө шилжүүлэх"-ийн тулд зөөврийн компьютер болон ухаалаг гар утсаа ашиглах боломжийг олгохыг түүнд уриалж төрөл бүрийн данс руу мөнгө шилжүүлхийг ятгасан. Хохирогч уг хөрөнгийг криптовалютад хөрөнгө оруулалт хийж байна итгэж байсан.

Тэрээр тодорхой шилжүүлгийг шалгахын тулд банктайгаа холбоо барьж байхдаа хөрөнгө оруулалт нь залилан байсныг ойлгосон. Түүний амьдралын бүхий л хуримтлалыг ойролцоогоор 227,000 долларыг луйварчид залилсан ба тэрээр хэлэхдээ:

“Намайг залилсан гэж хэлэхэд би одоо цаашдаа яаж амьдарна даа гэж бодсон. Амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй, зарим хүмүүс ийм харгис хэрцгий байдаг гэдэгтэй эвлэрэхийг хичээж байна. Гэсэн хэдий ч би энэ мэдрэмжтэй тэмцэж, урагшлах болно" гэжээ.

Орон нутгийн хууль сахиулах ажилтнууд ийм криптод хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой байхыг хүмүүст анхааруулж, луйварчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, вэбсайтаар дамжуулан хохирогчдыг ихэвчлэн хуурдаг гэж мэдэгджээ.

Цагдаа нар онлайн хөрөнгө оруулалт нь "санхүүг удирдах, өсгөх гайхалтай арга зам" байж болохыг онцлон тэмдэглэсэн ч хувь хүмүүст мөнгө шилжүүлэхээс өмнө зохих шалгалт хийхийг анхааруулав.