Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-09-07


Анхдагч криптовалют долоо хоногийн өмнө Grayscale SEC-ийг ялсны дараа цагийн дотор хоёр мянган доллараар огцом өссөн. Гэсэн хэдий ч дараагийн хэдэн өдрийн дотор бүх эрч хүчээ алдаж, 25,350 доллар хүртэл доошилсон.

Дараа нь зарим алдагдлыг нөхөж чадсан бөгөөд амралтын өдөр ирэхэд 26,000 доллар орчимд тогтсон. Түүнээс хойш өчигдөр 25,400 ам. доллар хүртэл богино хугацаанд буурч, дараа нь 26,000 ам.долларт хүрч зогссоныг эс тооцвол үнийн өөрчлөлтөд тийм ч их зүйл тохиолдсонгүй.

Одоогийн байдлаар хөрөнгийн үнэ 25,700 орчим долларт гацсан хэвээр байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум доллараас давж, давамгайлал нь 48.2% орчимд байна.

Ихэнх томоохон алткойнууд өнгөрсөн өдөр үнийн мэдэгдэхүйц хөдөлгөөнийг үүсгэж чадаагүй. Нэг талаас ETH, BNB, TRX, DOT, MATIC, LTC зэрэг хөрөнгийн арилжаа бага зэргийн өсөлттэй байгаа бол нөгөө талаас XRP, ADA, DOGE, SOL зэрэг зооснууд ага зэрэг алдагдалтай байна.

Шилдэг 20 алткойны хамгийн алдартай өсөлт нь TONCOIN юм. TON 5%-ийн өсөлтөөр 1.8 доллараас давсан. Мөн ASTR, RUNE, KAS нар мөн өсөлттэй байна.

Гэсэн хэдий ч бүх крипто хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.050 их наяд доллар болж буурчээ.