Монголын анхны крипто мэдээний сайт

Марафон Дижитал 8-р сард 9%-иар бага BTC олборложээ

2023-09-08


Биткойны олборлолтын компани Marathon Digital Holdings наймдугаар сард 1,072 BTC үйлдвэрлэж байгаагаа зарласан нь Техасын цаг агаарын эрс тэс нөхцөл байдлын улмаас өмнөх сараас 9%-иар буурсан үзүүлэлт болов.

Биткойны үйлдвэрлэл буурсан хэдий ч энэ үзүүлэлт өнгөрсөн оны наймдугаар сарынхаас тав дахин их байна.

Марафон Дижитал 7-р сараас хойш биткойны үйлдвэрлэл буурсан шалтгаан нь Техас дахь температурын дээд хэмжээнээс болж бууралт явагдсан гэж дүгнэж байгаагаа дурьдав.

Албан ёсны хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Marathon Digital АНУ-ын үйл ажиллагааны хэшийн хурдаа сарын өмнөхөөс 2%-иар нэмэгдүүлж, 8-р сард 19.1 exahash-д хүргэсэн бол суулгасан хэшийн хурдаа сарын өмнөхөөс 1%-иар нэмэгдүүлж 23.1 exahash-д хүргэсэн байна.

Марафон Дижитал нь суурилуулсан үндсэн дээр 23 эксахаш буюу дотоодын өсөлтийн үндсэн зорилтоо биелүүлсэн болоыг мөн гүйцэтгэх захирал Тиел мэдэгджээ.