Монголын анхны крипто мэдээний сайт

Ripplе Fortress Trust-ийг худалдаж авлаа

2023-09-09


Тэргүүлэгч криптовалютуудын нэг болох XRP-ийн толгой компани Ripple нь Fortress Trust-ийг худалдаж авах болсноо зарлалаа.

Fortress Trust бол криптовалют дээр төвлөрдөг алдартай санхүүгийн байгууллага юм.

Голчлон энэ нь блокчэйнд суурилсан компаниудад Web3 санхүү, технологи, зохицуулалтын дэд бүтцийг бий болгодог.

Худалдан авалтын дүн тодорхойгүй хэвээр байна.

Энэ талаар Ripple-ийн гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус хэлэхдээ:

“Fortress Trust-ийн анхны хөрөнгө оруулагчийн хувьд бид баг, түүний алсын хараа, технологитой танилцах боломжтой болсон. 2021 онд ашиглалтад орсноосоо хойш тэд тогтмол орлоготой, криптовалютын уугуул болон шинээр криптод үйлчлүүлэгчдийн хүчирхэг жагсаалт бүхий гайхалтай бизнесийг бий болгосон нь сайшаалтай. Бид бизнесээ хурдасгах, крипто дэд бүтцэд чухал ач холбогдолтой салбар дахь давуу талаа үргэлжлүүлэн ашиглахын тулд энэ баг болон түүний технологийг авчрахдаа баяртай байна” гэжээ.