Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерины X хаяг хакердуулж, 800,000 долларын криптог залилжээ

2023-09-11


Хоёр дахь том блокчэйн Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутеринийн X хаягийг хакердаж 800,000 гаруй долларын криптог хакердаж залилжээ.  

Блокчэйн аюулгүй байдлын эх сурвалж PeckShield өнгөрсөн шөнийн хакеруудын талаар хамгийн түрүүнд анхааруулж, Виталик Бутеринийн хаяг дээр нийтлэгдсэн сэжигтэй бичлэгийг анх харуулсан. Уг нийтлэлд хэрэглэгчдэд "дурсгалын" NFT-ийг айрдропоортүгээхээр шийдсэн талаар бичжээ. Тэдний хийх ёстой зүйл бол нийтлэлд орсон холбоос дээр дарах явдал байв.

Ийм хуурамч айрдропын өмнөх олон жишээнүүдийн нэгэн адил холбоос нь фишинг сайт руу хөтөлсөн.

Хэдийгээр тэрхүү бичлэгийг устгаж, Бутерины хаяг сэргээгдсэн ч сүлжээний тагнуулчид халдлага амжилттай болсон гэдгийг онцолжээ.

ЭванЛутрагийн хэлснээр алдагдсан хөрөнгийн нийт хэмжээ 800,000 доллараас давсан байна.

Binance-ийн Гүйцэтгэх захирал Чанпэн Жао мөн энэ асуудалд анхаарлаа хандуулж, дагалдагчдадаа ижил төстэй нийтлэлүүдийг уншихдаа "эрүүл ухаан ашиглахыг" уриалав. Нэмж дурдахад тэрээр интернет дэх аюулгүй байдал, ялангуяа хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт (2FA) чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.