Монголын анхны крипто мэдээний сайт

CoinEx биржийг хакерджээ

2023-09-13


CoinEx биржийг хакердсан ба халдагчид 29 сая долларыг хулгайлж дөнгөжээ.

Крипто аюулгүй байдлын платформ Cyvers мягмар гарагт зөрчлийн талаар мэдээлсэн бөгөөд CoinEx-ийг бүх депозит болон татан авалтыг нэн даруй зогсоохыг уриалав.

Энэхүү хакердалт нь олон төрлийн жетоныг хамарсан гурван өөр блокчейн дээр гарсан. Нийтдээ хулгайчид Ethereum дээр 18.12 сая доллар, Tron дээр 8.5 сая доллар, Polygon дээр 291 мянган долларын зооснуудыг хулгайлсан байна.

Компанийн мэдээлснээр, хакердалтын боломжит шалтгаанууд нь "хандалтын хяналтын зөрчил", "хувийн түлхүүр алдагдсан", "rugpull" зэрэг байж болох юм.

Хакерын сэжигтэй гурван хаяг аль хэдийн ETH-ээр хөрөнгөө сольж эхэлсэн бөгөөд нэг нь 3365 ETH (5.3 сая доллар)-г гадны эзэмшлийн хаяг руу шилжүүлсэн гэж Cyvers нэмж хэлэв.

CoinEX дараа нь зөрчлийг баталгаажуулсан мэдэгдэл нийтэлсэн. Алдагдсан биржийн хөрөнгийн яг хэмжээ тодорхойгүй хэвээр байгаа ч халдлагад өртсөн сан нь "CoinEx-ийн нийт хөрөнгийн маш бага хэсгийг" төлөөлдөг гэж тэд хэлэв.

"Нөлөөлөлд өртсөн талууд энэхүү зөрчлийн улмаас учирсан хохирлыг 100% нөхөн төлнө" гэж бирж мэдэгдсэн.

CoinEx мөн "иж бүрэн тайлан" болон үйл явдлын нарийвчилсан цаг хугацааг өгөхөө амлав. Мөн тус компани энэ асуудлыг шалгахаар мөрдөн шалгах багийг хөлсөлсөн гэдгээ тодотгожээ.