Монголын анхны крипто мэдээний сайт

Binance.US-ын гүйцэтгэх захирал ажлаасаа гарлаа

2023-09-13


Binance.US-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Брайан Шродер албан тушаалаасаа огцорчээ.

2021 онд албан тушаалаа авсан Шродерыг Binance.US-ийн хуулийн ахлах ажилтан Норман Рид түр орлон гүйцэтгэнэ гэж Bloomberg биржийн хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан мэдээлэв.

Binance.US мөн ажиллах хүчнийхээ гуравны нэгийг буюу 100 гаруй орон тоог цомхотгосон гэдгийг дурьдах нь зүйтэй.

Америкийн биржийн төлөөлөгчийн мэдэгдэлд:

SEC-ийн манай салбарыг сүйрүүлэх гэсэн түрэмгий оролдлого, үүний үр дүнд манай бизнест үзүүлэх нөлөө нь Америкийн ажлын байр, инновацид бодит үр дагаварт хүргэж байгаа бөгөөд энэ нь үүний харамсалтай жишээ юм" хэмээжээ.

Binance.US болон олон улсын платформ Binance аль аль нь хууль эрх зүйн болон зохицуулалтын дарамт, ялангуяа АНУ-ын холбооны эрх баригчдын дарамттай тулгарсан үед энэхүү үйл явдал болж байна.

Гэсэн хэдий ч Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао саяхан X (хуучнаар Твиттер) хуудсандаа компанийн талаарх сөрөг мэдээ, цуу яриаг үгүйсгэж, оронд нь 2023 онд хүрсэн зарим ололт амжилтыг дурджээ.