Монголын анхны крипто мэдээний сайт

Артур Хэйс: Биткойн 70,000 ам.долларт хүрч магадгүй

2023-09-15


BitMEX-ийн үүсгэн байгуулагч Артур Хейс хэлэхдээ, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) саяхан гаргасан бодлогын хүүгээ бууруулах шийдвэр нь биткойны ханшийг огцом өсгөж, түүнийг 70,000 долларын бүс рүү түлхэж болзошгүй гэж үзэж байна.

Хэйес өмнө нь биткойныг 3-р сарын дараа ийм түвшинд хүрнэ гэж таамаглаж байсан ч ХНС 3-р сараас одоогийн үе хүртэлх хугацаанд бодлогын хүүгээ 3 дахин нэмэгдүүлсэн.

Биткойны өмнө таамаглаж байсан 70,000 долларын түвшинд хүрч чадаагүй нь АНУ-ын нэрлэсэн зээлийн хүү буурахгүй байгаатай холбоотой юм. 

Биткойны үнийн гүйцэтгэлд инфляци болон эдийн засгийн бусад хүчин зүйлсийг харгалзан үзсэн бодит хүүгийн талаарх зах зээлийн ойлголт нөлөөлдөг гэж Хэйес онцолсон байна.

Уламжлалт бус мөнгөний бодлого, засгийн газрын өрийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь биткойныг татахад хувь нэмрээ оруулсаар байна гэж BitMEX-ийн үүсгэн байгуулагч цааш нь хэлэв.