Монголын анхны крипто мэдээний сайт

Нидерландын Төв банк Binance-г 3.4 сая доллараар торгожээ

2022-07-19


Нидерландын Төв банкнаас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Нидерландын иргэдэд бүртгүүлэх шаардлагагүйгээр үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлснээс үүдэн Binance криптовалютын биржийг 3.3 сая евро буюу 3.4 сая ам.доллараар торгосон гэжээ.

Нидерландын Төв банк нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу бүртгэлээ дуусгахыг шаарддаг. Гэсэн хэдий ч Binance уг шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзэж торгуулсан байна.

Мөн Binance нь Нидерландад "маш олон тооны" үйлчлүүлэгчтэй тул торгуулийн хэмжээг 2 сая еврогоос нэмэгдүүлсэн гэж банк мэдэгдэв.

Харин тус торгуулийг бирж эсэргүүцсэн байна. Цаашлаад Binance бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнийг Төв банк авч үзэх болно гэжээ.

Сонирхуулхад, 5-р сард Binance Францад үйл ажиллагаа явуулах зохицуулалтын зөвшөөрлийг авч, мөн дөрөвдүгээр сард Абу Дабид брокер дилерээр ажиллах түр зөвшөөрөл авчээ.