Монголын анхны крипто мэдээний сайт

HTX хакеруудад 7,9 сая доллар алдсныг Жастин Сун баталлаа

2023-09-26


Сейшелийн арлууд дээр байрладаг криптовалют бирж HTX (хуучнаар Huobi) хакерт 7.9 сая долларын ETH алдсан гэж албан ёсны хуудсандаа мэдэгдлээ.

Тодруулбал, блокчейн аюулгүй байдлын Peckshield фирмийн тэмдэглэснээр яг 4999 ETH (7,866,926.30 доллар) Хуобигийн түрийвчнээс ням гаригийн 10:00 цагийн үед гарсан.

Tron-ийг үүсгэн байгуулагч, Huobi-ийн эзэмшигч Жастин Сун даваа гарагт гадагшаа шилжүүлэг нь үнэхээр хакерын халдлага гэдгийг баталж, мэдэгдэл хийв.

Сун хэлэхдээ, бүх алдагдлыг бирж бүрэн барагдуулсан бөгөөд холбогдох бүх асуудал аль хэдийн шийдэгдсэн гэв.

Тэрбумтан хэлэхдээ HTX нь үйлчлүүлэгчдэдээ нийтдээ 3 тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг бөгөөд хакерт учруулсан хохирол нь биржээс ердөө хоёр долоо хоногийн орлоготой тэнцэх болно.

Түүнлчэн, бирж блокчэйнд суурилсан мессежээр хакерт бүх мөнгөө буцааж өгөх хаягийг өгсөн бөгөөд түүнд нэг долоо хоногийн хугацаа өгчээ.

HTX-ийн мэдэгдэлд ""Бид танд 5% урамшуулал санал болгоно. Хэрэв та тэр хугацаанд мөнгөө буцааж өгөөгүй бол бид хууль хяналтын байгууллагад хандана" гэсэн байна.