Монголын анхны крипто мэдээний сайт

Genesis-ийг дампуурахаас өмнө Gemini бирж 282 сая долларын криптогоо татжээ

2023-09-29


Винклвосс ихрүүдийн үүсгэн байгуулсан Gemini бирж нь Genesis Global Holdco банкнаас 280 сая долларыг нууцаар гаргасан талаар хэвлэл мэдээллүүд онцолж байна.

Genesis болон Gemini нар хамтран Gemini Earn хөтөлбөрөөр дамжуулан үйлчлүүлэгчдэдээ крипто зоосоо хадгалснаар ашиг олох боломжийг санал болгосон. Энэ програм нь Gemini-ийн хэрэглэгчдэд Genesis-ээр дамжуулан крипто хөрөнгөө зээлүүлэх боломжийг олгосон байна.

FTX уналтанд орсны дараа Genesis үйлчлүүлэгчдийг хөрөнгөө гаргаж авахад нь хязгаарлалт тавьсан ба эцэст нь 1-р сард Нью-Йоркт 11-р бүлгийн дампуурлаас хамгаалах өргөдөл гаргажээ. Үүний хариуд Gemini дампуурлын ажиллагааны хүрээнд Earn програмын хэрэглэгчдийн нэрийн өмнөөс 1.1 тэрбум долларыг нэхэмжилж шүүхэд хандсан.

Гэсэн хэдий ч дараагийн сарууд маргаан. Gemini, Genesis болон түүний толгой компани болох Digital Currency Group (DCG) нь DCG-ийн үүсгэн байгуулагч Барри Силберт болон Винклвосс ихрүүдийн хоорондох маргаан зэрэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр явагдаж эхлэв.

Хоёрдугаар сард урьдчилсан тохиролцоонд хүрсэн ч эцэслэн тогтоогоогүй. Эвлэрүүлэн зуучлах дараагийн оролдлогууд шийдэгдэж чадсангүй. Долдугаар сард Gemini DCG-ийн эсрэг залилангийн хэргээр шүүхэд хандсан. Шүүхийн нэхэмжлэлийн дагуу Gemini 2022 оны 10-р сарын дундуур Earn хөтөлбөрийг цуцлахыг оролдсныг тэмдэглэсэн байна.

Гэсэн хэдий ч Genesis Global Holdco хадгаламжаа царцааж, дампуурлаа зарлахаас хэдэн сарын өмнө Gemini бирж мөнгө татсан нь ихрүүд Женесисийн санхүүгийн асуудлын талаар эртнээс мэдэж байсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.