Монголын анхны крипто мэдээний сайт

3AC-ийн Су Жу Сингапурт баривчлагджээ

2023-10-01


Three Arrows Capital (3AC) компанийг үүсгэн байгуулагч Су Жу Сингапураас зугтахыг завдсан хэргээр 9-р сарын 29-нд баривчлагдсан гэж Тенео мэдэгдэв.

"Су Жуг Сингапурын шүүхээс түүний эсрэг гаргасан шийдвэрийг зөрчиж Сингапураас гарах гэж байгаад Чанги нисэх онгоцны буудал дээр баривчилсан" гэж мэдэгдэлд дурьдсан байна.

Сэм Банкман-Фридийн шүүх хурал үргэлжилж, баривчлагдсан сүүлийн үеийн мэдээг үл харгалзан криптовалютын нийгэмлэг энэ мэдээг анхааралтай хүлээж авч байгаа бололтой, X-ийн олон хэрэглэгчид эдгээр луйварчдад зохих арга хэмжээг авахыг шаардан нийтлэл бичиж, шүүмжилж байна.

3AC-ийн өөр нэг үүсгэн байгуулагч Кайл Дэвисийг Су Жутай Сингапурын цагдаа нар баривчлахаар эрэн сурвалжилж байгаа билээ.

3AC нь LUNA-ийн сүйрлийн дараа хэрэглэгчдийнхээ хөрөнгийг царцааж, гаргах боломжгүй болгож, нилээд асуудал тарьсан билээ.