Монголын анхны крипто мэдээний сайт

SBF-ийн шүүх хурал эхэллээ

2023-10-05


FTX үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридийн (SBF) шүүх хурал албан ёсоор эхэлж, прокурорууд болон өмгөөлөгчид лхагва гарагт нээлтийн мэдэгдэл хийж байна.

SBF-ийн хуульч Марк Коэн хэлсэн үгэндээ, биржийн магнат асан нь "хэнийг ч залилаагүй" гэж хэлээд, харин Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ)"FTX-ийн дампуурах" шалтгаан болсон гэж буруутгажээ.

Лхагва гарагт Inner City Press-ийн мэдээллэснээр, Коэн SBF нь "сайн" ажиллаж, "хэнээс ч хулгай хийгээгүй" гэж мэдэгдсэн бөгөөд FTX-аас охин компани Alameda Research хедж санд зээл олгохыг зөвшөөрсөн гэжээ.

Прокуроруудын үзэж байгаагаар Банкман-Фрид үйлчлүүлэгчдийнхээ үнэт цаас болон крипто хадгаламжийг өөрийн биржид нууцаар авч, Аламедад ашиглахаар тохиролцсон гэж үзсэн. Тэрхүү Аламедагийн хөрөнгөөр тус биржийн тэргүүнүүд өөрсөддөө үнэтэй орд харш, дарвуулт онгоц авсан аж. 

FTX-ийн компьютерийн систем дэхь мэдээллээс үзэхэд, FTX-ийн үйлчлүүлэгчдийн данснаас криптог авсан нь бирж дампуурснаас хойш хэд хоногийн дараа болсон гэж Ройтерс агентлагийн мэдээлсэн.