Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину хоёр өдөр дараалан 40 сая долларын өндөр дүнтэй гүйлгээ хийгджээ

2023-10-19


Шиба Ину токен дээр хоёр дахь өдрөө дараалан их хэмжээний гүйлгээ хийгдлээ. IntoTheBlock-ийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор 40 сая доллар ба дараа өдөр нь 42.36 сая долларын гүйлгээ хийгджээ. 

Эдгээр тоог Шиба Ину токен руу хөрвүүлснээр 5.56 их наяд SHIB, 5.96 их наяд SHIB болох юм. 

Энэхүү хэвийн бус өндөр үйл ажиллагаанд гол хувь нэмэр оруулсан үл мэдэгдэх түрийвч нь 4.57 их наяд гаруй SHIB шилжүүлсэн ба дор хаяж 31.4 сая долларын үнэтэй байв.