Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын Сангийн яам крипто холигчдыг мөнгө угаах үйлчилгээ гэж нэрлэхээр болжээ

2023-10-20


АНУ-ын Сангийн яам криптовалютын холигч, мөрийг баллагч гэгдэх компаниудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж The Wall Street Journal сонины аравдугаар сарын 19-ний өдрийн мэдээнд дурджээ.

Сангийн яамны дэд сайд Уолли Адейемо хэлэхдээ, энэ нь засгийн газарт дижитал хөрөнгийг кибер дайн, терроризм зэрэг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх боломжийг олгоно гэв. 

Сенатор Уоррен болон бусад 100 гаруй хууль тогтоогчид Байдены засаг захиргааг "хууль бус крипто үйл ажиллагааг дорвитой бууруулахын тулд хурдан бөгөөд эрс шийдэмгий арга хэмжээ авахыг" шаардсан захидалд гарын үсэг зурсны дараа крипто энэ долоо хоногт зохицуулагчдын анхаарлын төвд оржээ.