Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-10-24


Амралтын өдрүүдэд BTC 30,000 доллараас дээш байсан бол даваа гаригт 30,000 долларыг бататгаж бүр цаашлаад 31,000 долларт хүрсэн. 


Харин өнөөдөр криптовалютын ханш ойролцоогоор 4000 огцом өсч, 2022 оны тавдугаар сараас хойш анх удаагаа 35,000 ам.долларыг давлаа.


Түүнээс хойш 1000 орчим доллар алдсан ч BTC-ийн ханш 11%-иар өссөн хэвээр байна. Түүний зах зээлийн үнэлгээ 665 тэрбум долларт хүрч, алткойныг давамгайлал нь 2021 оны хавраас хойших хамгийн дээд түвшиндээ буюу 53-т хүрсэн. 


Алткойнууд BTC-ийг дагаж нилээдгүй өссөн. ETH, ADA, DOGE, DOT, BCH зэрэг томоохон зооснууд ихээхэн өсөв. 


Жишээлбэл, Ethereum 8% -иас илүү өсөж, 1800 доллараас дээш олон сарын оргил үеийг тогтоосон. Binance Coin, Ripple, Solana, Tron, Toncoin, Polygon, Litecoin нар ч гэсэн ногоон өнгөтэй байна. Мина (92%), Пепе (25%), Conflux (17%0, Injective (19%), Rocket Pool (18%), Flow (12%) зэрэг хоёр оронтой тоогоор өссөн нь олны анхаарлыг татав. 


Бүх крипто хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг шөнийн дотор 120 тэрбум доллараар нэмэгдэж, 1,270 их наяд ам.долларт хүрч, зургаан сарын оргилд хүрсэн.