Монголын анхны крипто мэдээний сайт

Биржүүдийн Spot арилжааны хэмжээ 2023 оны 3-р улиралд 20%-иар буурчээ

2023-10-29


Шилдэг 10 төвлөрсөн крипто биржүүд (CEX) 2023 оны 3-р улиралд 1.12 их наяд долларын спот арилжаа хийсэн нь 2-р улирлын нийт 1.42 их наяд долларын ханшаас мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.


CoinGecko-ийн 2023 оны 3-р улирлын Crypto Industry тайлангаас харахад шилдэг 10 CEX-ийн 3-р улирлын спот арилжааны хэмжээ 2-р улирлаас 20.1%-иар буурсан байна.


Шилдэг CEX-үүдийн дунд дэлхийн хамгийн томд тооцогдох Binance-ийн зах зээлд эзлэх хувь мэдэгдэхүйц буурав. Тус биржийн хувь 2-р сард 66% байсан бол 9-р сард 44% болж, жилийн доод түвшиндээ хүрч буурчээ.

Шинжээчид энэ бууралтыг хэд хэдэн зохицуулагчдын дарамт шахалт, платформ олон зах зээлээс гарсан, мөн зарим удирдах албан тушаалтнууд нь огцорсонтой холбон тайлбарлаж байна.


Binance-аас гадна бусад биржүүийн хувийг мөн тооцжээ. KuCoin шилдэг 10-аас суларсан бол HTX (хуучнаар Huobi) гурав дахь байраа сэргээв. Upbit болон Bybit нар зах зээлд эзлэх хувь 4.6% ба 6.9% тус тус өссөн байна.