Монголын анхны крипто мэдээний сайт

Google дээр биткойны талаарх хайлт дэлхий даяар эрс өсчээ

2023-10-29


Cryptogambling.tv сайтаас гаргасан судалгаагаар "биткойн худалдаж авах" гэсэн хайлтын үг Их Британид долоо хоногийн дотор 826 хувиар өссөн байна. 


АНУ-д Google Trends-ийн мэдээллээс харахад "Би одоо BTC худалдаж авах ёстой юу?" гэх хайлт 250 гаруй хувиар өссөн бол "Би Fidelity дээр Bitcoin худалдаж авч болох уу?" гэх хайлт 3100 гаруй хувиар өссөн байна.


Харин "биткойн худалдаж авахад тохиромжтой цаг мөн үү?" гэх хайлт дэлхий даяар 110% өсчээ. 


Энэ бүхэн биткойн 27,000 доллараас 35,000 доллар болж өссөнтэй шууд холбоотой билээ.