Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-10-31


Өчигдөрөөс хойш биткойны үнэ 34,000 доллараас дээш арилжаалагдаж байна. Сүүлийн 24 цагийн дотор 0.7%-ийн алдагдалтай арилжаалагдаж байна.


CoinGlass-ийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн нийт 100 сая орчим долларын позиц хаагджээ. Эдгээрийн дийлэнх нь лонг позицууд байсан бөгөөд нийт позицуудын 63 хувийг эзэлж байна.


Ripple-ийн XRP нь шилдэг 10-ын хамгийн сайн үзүүлэлттэй криптовалютуудын нэг юм. Энэ нь өдрийн турш 2.6%-иар өсөж, 0.6 долларт хүрэх дөхжээ.


Солана (SOL) нь бусад үзүүлэлтээс давж, өдөрт 4.3% -иар өссөн байна.


Биткойны ноёрхол өнөөдөр 51%-иас доош унасныг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь алткойнууд өсөлттэй байгааг илтгэж байна.