Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-11-03


Өчигдөр дурьдсанчлан, биткойны үнэ 36 мянган долларыг давж, 18 сарын хугацаанд хараагүй ханшаа шалгасан.

Харамсалтай нь эерэг эрчмээ бүрэн барьж чадаагүй бөгөөд үнэ нь одоогийн арилжаалагдаж буй 34 мянган долларт эргэн иржээ. Энэ нь сүүлийн 24 цагийн дотор 3.1%-иар буурсан үзүүлэлт юм.

Биткойны давамгайлал өдөрт ойролцоогоор 0.3% -иар буурч, одоогоор 50.7% байна.

Зах зээлийн нийт үнэлгээгээр эхний 20 криптовалют дотор хамгийн их алдсан нь эргэлзээгүй Солана юм. SOL сүүлийн 24 цагийн дотор 11%-иар буурч, сүүлийн хэдэн өдрийн турш олсон олзоо арилгасан. Одоогоор 40 доллараас доош арилжаалагдаж байна.

Бусад криптовалютууд ч мөн бууралттай байна. 

Шилдэг 100 зоос дотроос хамгийн их унасан зоос бол Coinflux (CFX) бөгөөд 12.2%-иар буурсан бол Render, Solana 11%-иар буурсан.

Нөгөө талаар Trust Wallet нь зах зээлийн мэдрэмжийг үгүйсгэж, өдөрт 8.3%-иар өсчээ.