Монголын анхны крипто мэдээний сайт

SBF 110 жил хоригдох төлөвтэй байна

2023-11-05


Сэм Банкман-Фридийн FTX дампуурсны дараа үйлчлүүлэгчид олон тэрбум долларын хохирол амссан. Нью-Йоркт болсон ширүүн шүүх хурал, дөрвөн цагийн турш хэлэлцсэний эцэст тангарагтны шүүхийн шийдвэр гарлаа.


SBF-ийн хэргийг дөрвөн цаг орчим хэлэлцсэний эцэст тангарагтны шүүх долоон хэрэгт буруутай гэж үзэж, 110 жил хоригдох ял оноохоор төлөвлөжээ. Түүнд буруутгагдаж байгаа зүйл ангиудад залилангийн дөрөв, үнэт цаас залилсан нэг, бараа бүтээгдэхүүн залилсан нэг, мөнгө угаасан гэх зэрэг багтаж байна. 


Банкмен-Фридийн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 5-аас 20 жилийн хорих ял юм (хэрэг тус бүрт). Тодруулбал, залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд дээд тал нь 20 жилийн ял оноодог.


Тэрээр 2024 оны гуравдугаар сарын 28-нд Нью-Йорк дүүргийн шүүгч Льюис Каплан ахин шийдвэр гаргах юм. Засгийн газрын прокурорууд түүнд ял оноох санал гаргах ч эцсийн шийдвэрийг шүүгч Каплан гаргана.


31 настай тэрээр ялаа гартал Бруклин дахь холбооны шоронд байх төлөвтэй байна. Түүний өмгөөлөгч Марк Коэн хэлэхдээ, "Банкмен-Фрид өөрийгөө гэм буруугүй гэдгээ баталж байгаа бөгөөд түүнд тулгаж буй хэргүүдийн эсрэг тууштай тэмцэх болно" гэв. 


Энэ хооронд одоогийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тусгаарлагдсан таван нэмэлт хэрэгт холбогдсон өөр шүүх хурал гуравдугаар сард болно.