Монголын анхны крипто мэдээний сайт

Өмнөд Солонгоcын SK Telecom Aptos-той хамтран ажиллах гэрээ байгууллаа

2023-11-08


Өмнөд Солонгосын хамгийн том оператор компани болох SK Telecom нь Aptos Labs болон Atomrigs Labs-тай гурван талт гэрээ байгуулснаа зарлалаа. 


Албан ёсны мэдэгдэлд стратегийн түншлэл нь SK Telecom-ийн харилцагчдын илүүд үздэг үндсэн сүлжээнүүд болон төвлөрсөн бус програмууд (dApps)-тай харилцаагаа нэмэгдүүлж, web3 түрийвчний үйлчилгээ болох T түрийвч дээр анхаарлаа хандуулах болно.


Aptos-той хийсэн хамтын ажиллагаа нь Солонгосын харилцаа холбооны фирмийн Ethereum бус Виртуал Машин (EVM) блокчейн анхны интеграцчлал юм. SKT нь Aptos-ийн давхарга-1 доторх dApp-ийг экосистемд холбож хэрэглэгчдэд бодит үнэ цэнийг санал болгохоор төлөвлөж байна.


Мөн SK Telecom нь Web3 экосистемээ сайжруулахын тулд Polygon Labs-тай түншлэл байгуулсан гэдгийг мөн дурьдах нь зүйтэй.