Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2023-11-11


Долоо хоногийн эхээр 35,200 доллар хүртэл доошилсон ч пүрэв гарагт асар их өсөлт эхлэж, 18 сарын дээд цэгтээ буюу 38,000 долларт хүрэв. Гэсэн хэдий ч өсөлтөө хадгалж чадаагүй бөгөөд хэдхэн минутын дотор BTC 36,000 доллараас доош унажээ. 


Үүний дараагаар багахан сэргэж 12 цагийн дараа 37,000 орчим долларт хүрч байна. Зах зээлийн үнэлгээ нь 720 тэрбум доллараас дээш хэвээр байгаа бөгөөд алткойны давамгайлал нь 51.5% дөхжээ. 


BlackRock нь АНУ-д ETH ETF өргөдөл гаргасны дараагаар ETH цагийн дотор 200 гаруй доллараар өсч, 2100 гаруй доллар болж 7 сарын дээд амжилтыг үзүүлэв. Гэсэн хэдий ч одоо ETH багахан доошилж, 2,100 доллараас доогуур байна. 


SOL болон SHIB-ийн хувьд ашиг нь хоёр оронтойгоор өсчээ. Гэсэн хэдий ч FTT бол өнөөдрийн шилдэг үзүүлэлт юм. FTX-ийн уугуул зоос өдөрт 45%, долоо хоногт 250% өссөн байна. 


Криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд ам.долларт хүрч өсчээ.