Монголын анхны крипто мэдээний сайт

Litecoin гүйлгээний тоогоор биткойныг богино хугацаанд гүйцлээ

2023-11-17


Litecoin (LTC) нь сарын дотор ойролцоогоор 20%-иар өсөж, 74 долларын босгыг богино хугацаанд давж, криптовалютын зах зээлийн өргөн хүрээний сэргэлтийг дагаж байна. Сүлжээний идэвхжил нэмэгдсэн нь энэхүү өсөлтөнд гол үүрэг гүйцэтгэсэн.


IntoTheBlock-ийн эмхэтгэсэн мэдээллээс харахад Litecoin сүлжээний идэвхтэй хаягууд сүүлийн зургаан сарын дээд хэмжээнд хүрсэн байна.


Арваннэгдүгээр сарын 13-нд гүйлгээнд оролцсон хүмүүсийг харуулсан идэвхтэй хаягуудын тоо 979.55 мянга болсон нь тавдугаар сард 719.3 мянга байсан өмнөх рекордыг эвджээ.


Үлдэгдэлтэй хаягийн нийт тоо энэ долоо хоногт шинэ дээд цэгтээ хүрч, он гарсаар 40 гаруй хувиар өссөн байна.


Bitinforcharts-ийн мэдээлснээр 11-р сарын 14-ний өдөр гүйлгээний тоо 1.09 саяд хүрч, 523.28 мянган биткойны гүйлгээний тооноос богино хугацаанд давжээ. 


Сүлжээний идэвхжил нэмэгдэхийн хэрээр олборлогчдод төлсөн нийт төлбөрийн хэмжээ огцом өссөн гэдгийг дурьдах нь зүйтэй.