Монголын анхны крипто мэдээний сайт

Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд BTC-д ээлтэй Хавьер Майлей ялалт байгууллаа

2023-11-20


Биткойнд ээлтэй Хавьер Майлей 11-р сарын 19-нд болсон тус улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөгч Сержио Массаг саналаар гүйцэж ялалт байгууллаа. 


Саналын бараг 99%-ийг тоолсны дараа Майлэй 55%-иас илүү санал авч, Bloomberg-ийн мэдээлснээр 3 сая орчим саналаар тэргүүлжээ.


Майлэй арванхоёрдугаар сарын 10-нд албан тушаалаа хүлээж авна. Аргентины урт удаан үргэлжилсэн инфляцийн хямрал нь Өмнөд Америкийн энэ улсад хурцаар тавигдсан сэдэв бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд Аргентины жилийн инфляци 140 гаруй хувиар өссөн байна.

Майлей тус улсын төв банкийг шүүмжилдэг байсан бөгөөд үүнийг луйвар, "улстөрчид сайн хүмүүсийг инфляцийн татвараар хуурдаг механизм" гэж дурджээ.


Тэрээр биткойныг илт дэмждэг юм. Гэсэн хэдий ч тэрээр биткойныг тус улсад хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох санаагаа илэрхийлээгүй байна.