Монголын анхны крипто мэдээний сайт

Чарли Мунгер 99 насандаа таалал төгслөө

2023-11-29


Америкийн даатгалын аварга Berkshire Hathaway компанийн дэд захирал Чарли Мунгер өнгөрсөн мягмар гарагт 99 насандаа Лос-Анжелес хотноо таалал төгссөнийг компанийн мэдэгдэлд дурджээ.


Мунгерийг арваннэгдүгээр сарын 28-ны өглөө Калифорнийн эмнэлэгт амар тайван нас барсан гэж фирмээс мэдэгдэв.


Түүний үхлийн талаар Berkshire Hathaway-ийн Гүйцэтгэх захирал Уоррен Баффет "Чарлигийн урам зориг, мэргэн ухаан, оролцоогүйгээр Berkshire Hathaway өнөөгийн байдалд хүрэх боломжгүй байсан" гэж хэлэв.


Баффетын нэгэн адил Мунгер криптод шүүмжлэлтэй ханддаг байсан бөгөөд биткойныг АНУ-д хориглохыг дэмжсэн тэргүүлэгч дуу хоолойны нэг гэдгээрээ алдартай.


Тэрээр энэ сарын эхээр Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа биткойныг удаан хугацааны "өмхий бөмбөг" гэж нэрлэж байжээ.


Forbes сэтгүүлийн мэдээлснээр Мунгерийн хөрөнгө есдүгээр сарын байдлаар 2.7 тэрбум доллараар үнэлэгдсэн байна.