Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2023-12-02


Сүүлийн 24 цагийн дотор крипто зах зээлийн өсөлт нь MicroStrategy компаниас 600 сая долларын үнэ бүхий биткойныг нэг BTC-ийг дунджаар 36,785 долларын үнээр худалдаж авсан тухай зарласантай давхцаж байна.


Энэхүү худалдан авалт нь компанийн нийт BTC-ийн эзэмшлийн хэмжээг 6 тэрбум гаруй долларт хүргэж байна.


Сонирхолтой нь, MicroStrategy-ийн биткойны хөрөнгө оруулалт нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Bitcoin ETF бүх өргөдлийг зөвшөөрөхөөс нэг сарын өмнө хийгдэж байна. Энэхүү алхам нь уг фирм өсөх хандлагатай буюу буллиш байгааг илтгэнэ. 12-р сарын 1-нд нийт крипто зах зээл өсөж эхэлснээс хойш уг компанийн биткойны хадгаламж ашигтай болж эхэлснийг дурьдах нь зүйтэй.