Монголын анхны крипто мэдээний сайт

Бразилийн хамгийн том банк BTC, ETH-ийг арилжаалж эхэллээ

2023-12-05


Бразилийн хамгийн том банк болох Itau Unibanco нь криптовалютын биржийн зах зээлд албан ёсоор нэвтэрч, хөрөнгө оруулалтын платформын үйлчлүүлэгчдэдээ зориулж арилжааны үйлчилгээг эхлүүллээ.

Энэхүү үйлчилгээ нь даваа гарагт нээлтээ хийсэн бөгөөд хэрэглэгчдэд хамгийн алдартай хоёр криптовалют болох Bitcoin болон Ether-ийг арилжаалах боломжийг олгодог.

Itau Unibanco-ийн энэхүү крипто арилжааны бизнес нь түүнийг MB, BTG Pactual's Mynt зэрэг орон нутгийн крипто биржүүд, мөн Binance зэрэг олон улсын аварга компаниудтай шууд өрсөлдөгч болгож байна.

Itau-ийн борлуулалтын өвөрмөц санал нь платформ, кастодиан хоёр үүрэг гүйцэтгэж, хэрэглэгчдийн дижитал хөрөнгийн аюулгүй байдлыг хангадаг гэдгийг Антунес онцоллоо.

Энэхүү нээлт нь орон нутгийн хоёр тоглогч крипто зах зээлээс татагдсаны дараа эгзэгтэй үед тохиож байна. Брокер, хөрөнгө оруулалтын фирм XP болон J&F-ийн эзэмшдэг санхүүгийн үйлчилгээний байгууллага PicPay саяхан крипто зах зээлээс гарсан.

XP нь крипто үйлчилгээгээ зогсоох болсон шалтгааныг заагаагүй байна. Нөгөөтэйгүүр, PicPay нь зохицуулалтын тодорхойгүй байдлаас үүдэн гарахаа тодорхой тайлбарлажээ.