Монголын анхны крипто мэдээний сайт

До Квоныг шилжүүлэн өгөх ажиллагаа 2-р сар хүртэл хойшиллоо

2023-12-13


До Квон одоогийн шоронд ялаа эдэлж дууссан ч хоёрдугаар сар хүртэл Монтенегрогийн цагдан хорих байранд байхаар болжээ. Терра криптовалютын биржийг үүсгэн байгуулагчдын нэг нь 2022 оны тавдугаар сард биржийн уналтад оролцсон гэх үндэслэлээр АНУ эсвэл Өмнөд Солонгос руу явах эсэхээ хүлээж байна. 


TerraForm Labs-ын гүйцэтгэх захирал асан АНУ-д түүхий эдийн луйвар, үнэт цаасны луйвар, утас залилан, залилан мэхлэх, зах зээлийг залилах зорилгоор хуйвалдаан хийсэн гэх мэт найман эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа. Түүнийг мөн SEC өөр яллах дүгнэлт үйлдэж буруутгасан.


Тэрээр мөн холбогдох хэргээр Өмнөд Солонгост эрэн сурвалжлагдаж байгаа ч эхлээд АНУ-д очиж шүүгдэх аж.