Монголын анхны крипто мэдээний сайт

KuCoin 22 сая долларын торгууль төлж, Нью Йоркын зах зээлээс гарлаа

2023-12-13


Томоохон криптовалютын бирж KuCoin нь 22 сая долларын торгуулийг төлж, мөн орон нутгийн зах зээлд үйлчилгээ үзүүлэхээ зогсоохоор Нью-Йоркийн эрх баригчидтай тохиролцжээ. 


Ройтерс агентлагийн мэдээлснээр, 22 сая долларын төлбөр нь Нью-Йорк мужид 5,3 сая доллар, Нью-Йоркийн бараг 180,000 хөрөнгө оруулагчдад буцаан олгосон 16,7 сая долларын крипто мөнгө юм.


Энэ талаар NYAG Летитиа Жеймс хэлэхдээ "Крипто компаниуд бусад санхүүгийн байгууллагуудтай ижил дүрмээр тоглоно гэдгийг ойлгох ёстой" гэв. 


KuCoin-ийн гүйцэтгэх захирал Жонни Лю мөн үүнийг батлаж нөлөөлөлд өртсөн хэрэглэгчид ойрын хэдэн өдрийн дотор имэйл эсвэл SMS хүлээж байх ёстой гэж мэдэгдэв. 


2023 оны 3-р сард Жеймс KuCoin-ийн эсрэг нэхэмжлэл гаргаж, крипто бирж нь Terra (LUNA) болон TerraUSD (UST)-ийн хамт зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том криптовалют болох Ether (ETH)-ийг платформ дээрээ худалдсан гэж үзжээ.


Нью-Йоркийн Ерөнхий Прокурор (NYAG) КуКоиныг муж улсын хэрэглэгчдэд бүртгэлгүй үнэт цаас худалдсан хэргээр шүүхэд өгсний дараа энэ гэрээ хэлэлцээр хийгдсэн байна.