Монголын анхны крипто мэдээний сайт

Монтенегрогийн шүүх До Квоныг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг цуцаллаа

2023-12-19


Монтенегрогийн шүүх Terraform Labs компанийг үүсгэн байгуулагч До Квоныг АНУ эсвэл Өмнөд Солонгост шилжүүлэн өгөх зөвшөөрлийг цуцаллаа.


12-р сарын 14-нд Монтенегрогийн давж заалдах шатны шүүх Квоныг АНУ эсвэл Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн Подгорица хотын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргав.


Подгорица хотын Дээд шүүх өмнө нь 2023 оны арваннэгдүгээр сард Квоныг шилжүүлэн өгөх хуулийн шаардлагыг тогтоож, Квоныг шилжүүлэн өгөх эцсийн шийдвэрийг Монтенегрогийн Хууль зүйн сайдад үлдээсэн.


Давж заалдах шатны шүүхийн хамгийн сүүлийн шийдвэрийн дагуу Квоны өмгөөлөгч энэ шийдвэрийг амжилттай давж заалдсан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр Подгорицагийн анхан шатны шүүхэд буцаагджээ. 


Квон бол 2022 оны 5-р сард сүйрсэн Terra stablecoin болон холбогдох Luna токенээрээ алдартай Terra blockchain-ийн толгой болох Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан юм. АНУ-ын Аюулгүй байдал, биржийн комиссын мэдээлснээр Terraform Labs болон түүний үүсгэн байгуулагч Квон дор хаяж 40 тэрбум долларын зах зээлийн үнэ цэнийг алдахад хүргэсэн луйврын схемийг зохион байгуулсан гэжээ.