Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнууд уналтаар 20,000 BTC худалдаж авчээ

2023-12-20


Биткойны үнэ энэ сарын эхээр 45,000 доллар болтлоо огцом өссөний дараа уналтад орсон. Зах зээлийн уналтын үеэр Биткойны үнэнч дэмжигчид бага багаар цуглуулсаар байсан бөгөөд энэ нь үнэ 42,500 доллараас дээш тогтворжиход нөлөөлжээ. 


Intotheblock-ийн эмхэтгэсэн мэдээллээр 12-р сарын 16-нд томоохон биткойн эзэмшигчид ойролцоогоор 20,000 BTC хуримтлуулсан нь нэг сар гаруйн хугацаанд өдрийн хамгийн дээд хэмжээ болов. 


Биткойны үнэ буурсан нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо томоохон бирж Coinbase-ийн криптовалютны зохицуулалтыг шинэчлэх саналыг няцаасан тухай мэдэгдэлтэй давхцсан юм.


Гэсэн хэдий ч хуримтлалын хандлага нь өөдрөг үзлийг төрүүлж байна.


Биткойныг урт хугацаанд эзэмшиж буй эдгээр байгууллагууд идэвхтэй арилжаанд оролцохгүйгээр ходл хийсээр байгаа бололтой. 


Урт хугацааны эзэмшигчид 2023 оны 3-р сараас хойш тогтвортой хуримтлалын хандлагыг дүрсэлсэн бол богино хугацааны эзэмшигчид ханш өсөхөд зарсаар байна.