Монголын анхны крипто мэдээний сайт

SILLY мемекойныг 1 SOL-оор худалдаж авсны дараа 2 сая доллар олжээ

2023-12-30


Ердөө $108 тэнцэх 1.5 SOL-ийн үлдэгдэлтэй эхэлсэн арилжаач Солана блокчэйн дээрх луугийн сэдэвт мемекойн дээр худалдаж авч зарснаар 2 сая доллар олжээ. 


12-р сарын 27-нд Блокчейн аналитик платформ Lookonchain азтай арилжааг тэмдэглэжСолана эзэмшигч мемекойн худалдаж авсны дараа ойролцоогоор 2 сая долларыг барьжээ. Арилжаач эхэндээ ердөө 1.5 SOL-тэй байсан бол хэрэглэгч 12-р сарын 5-нд меме токен болох Silly Dragon (SILLY)-ийн дээр арилжаа нээгдэх үед худалдаж авахаар захиалга өгсөн. 


Мемекойн арилжаа нээснээс хойш таван минутын дараа арилжаач тухайн үед ойролцоогоор 62 долларын үнэтэй 1 SOL-ийг 43 сая SILLY зоосоор сольжээ. Ойролцоогоор 22 хоногийн дараа SILLY-ийн үнэ дээд цэгтээ хүрч, зах зээлийн үнэлгээ нь 123 сая ам.долларт хүрсэн тул зооснууд 2 сая орчим долларын үнэтэй болсон. 


Гинжин дээрх мэдээллээс үзэхэд арилжаач түрийвчэндээ 1.5 сая долларын үнэ бүхий зоосыг үлдээж, 528,000 долларыг эргүүлэн татсан байна.