Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2024-01-03


BTC 2024 онд ойролцоогоор 42,500 доллараар орж ирсэн ч мягмар гариг гэхэд криптовалютын үнэ 3 гранд гаруй өсөж, 46,000 долларт бараг дөхөж сүүлийн хоёр жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн байна.

Одоогийн байдлаар багахан буурч 45,000 долларын түвшнээс дээгүүр байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 890 тэрбум ам.долларт хүрч, алткойнууд дээр 51% давамгайлж байна. 

Өчигдөр ихэнх алткойнууд BTC-ийг дагасан ба Solana болон Avalanche нар тэргүүлжээ. Гэсэн хэдий ч одоо эдгээр хөрөнгө хоёулаа хамгийн их хэмжээгээр унасан. SOL 6%-иар буурч 110 доллараас доош буусан бол AVAX (-5%) 40 доллараас доош унахад ойрхон байна.

Polygon, Toncoin, Chainlink, Cardano, Polkadot, Dogecoin, Ethereum зэрэг нь мөн улаан өнгөтэй байна. 

Харин Binance Coin бараг 4%-иар өсч, 330 доллар орчимд хүрэв. ICP 14%-иар өсөж, 15 долларын түвшинг эргүүлэн авлаа.

Өчигдрийн оргил үеэсээ хойш криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор 30 тэрбум доллар алдаж, 1.740 их наяд доллар болж буурчээ.