Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB шатаалтын мэдээ

2022-07-24


Урт хугацааны SHIB шатаах ажлын нэг хэсэг болгон 150 сая меме зоосыг шатаажээ. Тодруулбал, Shibburn вебсайтад мэдээлснээр сүүлийн хэдэн өдөр ойролцоогоор 149.6 сая меме зоосыг зарцуулагдах боломжгүй түрийвч рүү шилжүүлж, тэнд бүрмөсөн түгжижээ.

Жишээбэл сүүлийн 24 цагийн дотор 87,574,132 SHIB зоосыг 12 удаагийн гүйлгээгээр ашиглагдах боломжгүй түрийвч рүү шилжүүлсэн байна. Үүний зэрэгцээ, өнгөрсөн долоо хоногт Шиб арми 1 тэрбум гаруй SHIB зоосыг шатааж чаджээ.

Шиб арми нь зоосны үнийг өсгөнө гэсэн найдвараар SHIB зооснуудыг ашиглах боломжгүй түрийвч рүү чадхаараа түгжиж байгаа ч өнөөг хүртэл зорилгодоо хүрч чадаагүй байгаа буюу эдгээр шатаалтууд нь ханшид сайнаар нөлөөлөхгүй байна.