Монголын анхны крипто мэдээний сайт

Хуурамч SEC-ийн жиргээнээс болж BTC 47k давж, 218 сая долларын позицууд хаагдлаа

2024-01-10


Биткойны спот ETF-ийг АНУ-д аль хэдийн зөвшөөрсөн гэсэн засгийн газрын хуурамч мэдэгдлийн дараа өнгөрсөн 24 цагийн дотор $218 сая гаруй крипто арилжааг татан буулгажээ.


Coinglass-ийн мэдээлснээр өнгөрсөн нэг цагийн дотор биткойны арилжааны 56 сая гаруй ам.долларын позицуудыг хаасан байна. 


Хамгийн том нь ByBit дээрх BTC/USD арилжаагаар 6 сая доллараар хийгджээ. 


Үнэт цаас, биржийн комиссын (SEC) албан ёсны X хаяг дээр мягмар гарагт Bitcoin ETF-ийг үндэсний үнэт цаасны бирж дээр ажиллуулах зөвшөөрөл олгосон гэж мэдэгджээ.


Гэсэн хэдий ч SEC-ийн дарга Гэри Генслер дараа нь SEC-ийн хаяганд хакерчид халдсан бөгөөд ETF-ийг зөвшөөрөөгүй гэж мэдэгдэв.


Биткойны үнэ 47,800 ам.доллар болтлоо огцом өсч, зах зээл юу болж байгааг ойлгохын завдалгүй тэр даруй 45,400 доллар хүртэл буурчээ.


Fox Business-ийн сурвалжлагч Чарльз Гаспарино дараа нь SEC-ийг твиттерээр дамжуулан зах зээлийг залилан мэхэлсэн эсэхийг шалгах шаардлагатай гэв.