Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 5 криптовалют

2022-07-25


Бухнууд биткойны ханшийг энэ долоо хоногт илүү өсгөхийг хичээж байгаа бол баавгайнууд давуу талаа олж авахыг оролдож байна. Шинжээчид 200 долоо хоногийн хөдөлгөөнт дундаж буюу $ 22,705 бүсийг ихэд анхааралтай ажиглаж байна.

Олон шинжээчид 200 долоо хоногийн хөдөлгөөнт дунджаас (MA) дээгүүр лаа хаагдах нь цаашдын худалдан авалтыг татах болно гэж найдаж байгаа ч түүнээс доош лаа хааж эхлэх нь баавгай дахин тоглоомонд орж байгааг илтгэнэ гэв. Хэдийгээр богино хугацааны дүр зураг тодорхойгүй мэт харагдаж байгаа ч шинжээч Калеб Францен биткойныг 5-р сараас хойш хуримтлалын бүсэд байгаа гэдгийг онцлов.

Үүний зэрэгцээ, CryptoQuant сүлжээний аналитик фирм 7-р сарын 22-нд томоохон биржүүдээс Ether (ETH)-ийн гадагшлах урсгал нэмэгдэн гэв. Ихэвчлэн крипто биржүүдээс гарах урсгал нь арилжаачид урт хугацаанд өсөх хандлагатай байгааг харуулдаг. Учир нь хөрөнгө оруулагчид аюулгүй байдлын үүднээс зоосоо илүү найдвартай крипто түрийвч рүү шилжүүлж байна гэсэн үг.

Хэрэв биткойн нь дээрх эсэргүүцлийн түвшингээс дээшээ сэтлэвэл ETH, BCH, AXS, EOS нь хүчтэйгээр өсөх хандлагаа үргэлжлүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.