Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB-ийн шатаалт энэ долоо хоногт 5,891%-иар өсчээ

2024-01-14


Shibburn хэтэвч хянагчаас хуваалцсан мэдээллээс үзэхэд сүүлийн 7 хоногт SHIB-ийн шатаалт бараг 6000%-иар асар их өссөн байна.

Тодруулбал SHIB баг сүүлийн долоо хоногт нийт 9,466,051,582 SHIB зоосыг шатаасан гэв. Энэ алхам нь долоо хоног тутмын SHIB шатаалтыг 5,891.2%-иар өсгөжээ. 

Гэсэн хэдий ч энэ нь ханшинд төдийлөн нөлөөлсөнгүй. SHIB үнийн хувьд лхагва гаригт Bitcoin ETF-ийн зөвшөөрлийн мэдээгээр 14%-иас дээш өссөний дараа томоохон уналт ажиглагдаж байна.